Thursday, April 17, 2014

Зөөврийн сканнер




цагийн сэтгэл
ханамжийн баталгаа

Зөөврийн сканнер нь ном, бичиг баримт, зураг гэх мэтчилэн   “A4” –ын хэмжээтэй цаасыг сканнердана. Сканнердсан зүйлээ USB болон SD картаар бусад төхөөрөмжүүдэд хуулах боломжтой. Жижиг хэмжээтэй учраас авч явахад хялбар. 

Бүтээгдэхүүний онцлог
  • Хурдан
  • Зөөврийн, жижиг хэмжээтэй
  • Ашиглахад хялбар

 

Фото зураг, сонин сэтгvvлийн хуудсан дээрх текстэн мэдээлэл, зургыг компьютерт оруулан засварлах, хадгалахад энэ төхөөрөмжийг ашигладаг. Өөрөөр хэлбэл сканнер уншсан зурган мэдээллээ тоон хэлбэрт шилжvvлж, тусгай программын тусламжтайгаар компьютерт оруулж файл хэлбэрээр хадгалдаг. Сканнерийн гол ажиллах зарчим нь зургийг дөрвөлжин хайрцгуудад хуваан хайрцаг бvрийг 1 ба 0 -ээр дvvргэдэг байна. Өнгөт болон саарал зургийн хувьд мөн дээрх цифрvvдээр хайрцаг бvрийг 24 хvртэлх бит -ээр дvvргэдэг. Энэхvv битvvдийн матрицийг Bit map гэдэг бөгөөд файл хэлбэрээр хадгалагдан программын тусламжтайгаар дэлгэц дээр гардаг. Ийм хэлбэрт оруулсан мэдээллийг, дэлгэцэнд гаргах, программуудын тусламжтайгаар өөрчлөх, файл болгон хадгалах боломжтой байдаг. Сканнер нь hand-held буюу гартаа барьж явж болохуйц авсаархан, хавтгай зэрэг хэлбэрvvдтэй байхаас гадна текст, зургыг хар цагаанаар эсвэл өнгөтөөр хуулбарладгаараа ялгаатай. Оптик сканнер нь текстийг зураг хэлбэрээр Bit map дvрс болгодог тул эргээд текст хэлбэрт хувиргахдаа OCR системийг (Optical Character Recognition) ашигладаг. Сканнерийн хvчин чадлыг текст болон зургийг хэдэн dpi-тайгаар татаж байна гэдгээс хамааран тодорхойлдог. Сканнерийн өнгө ялгаруулалт ихэвчлэн 72-600 dpi байдаг. Dpi гэдэг нь dot per inch гэсэн vгнvvдийн товчлол бөгөөд утгачилан орчуулбал нэг инчэд багтах цэгийн тоо юм. Жишээ нь 600 dpi сканнер нь нэг инчэд босоо 600 цэг, хөндлөн 600 цэг багтаах бөгөөд энэ нь нэг инч квадратад 360000 цэг байна гэсэн vг. 24 - bit өнгөт сканнер нь -хоёрын 24 зэрэгт буюу 16,7 сая өнгийг ялгадаг. Сканнерийг компьютерт SCSI картын тусламжтайгаар холбодог. PhotoShop, Adobe Phote Deluxe гэх мэт зургын программуудаас сканнерт татаж буй зураг болон текстийг TWAIN программаар уншдаг

Thursday, April 10, 2014

W W W 
  1. WWW – World Wide Web
  2. ВэбньИнтернэтийнэхvvсвэрvvдрvvхандах, хайжолоходзориулагдсангипертекcтдээрсуурилагдсансистемюм.
  3. Нэгбаримтандоторбайгааонцолсонvгбуюузургандээрдарахадзадрааднэмэлтмэдээлэлгардагбvтэцтэйбаримтыггипертекcтэнбаримт (hyper text) гэжнэрлэдэг.
Вэбмэдээлэлсервербуюусvлжээнийтєвкомпьютердээрээ HTML форматтайбайна. HTML нь Hyper Text Mark up Language буюугипертекстбvрдvvлэххэлгэсэнvгюм. WWW ИНТЕРНЭТИЙН ХАЯГ  
МэдээлэлүзэхэдтухайнмэдээллийнИнтернэтэдбайрлажбайгаахаягбуюу URL (Uniform Resource Locator)-ийгмэдэжбайхшаардлагатай. URL ньдарааххэлбэртэйбайна
ИНТЕРНЭТИЙН ХАЯГ

  • nhttp://www.msue.edu.mn
  • nhttp://www.pmis.gov.mn
  • nhttp://www.soros.org.mn
  • nhttp://www.yahoo.com
  • nhttp://www.dornod.mn
  • nhttp://gate1.pmis.gov.mn/bayan-ulgii/
  • nhttp://www.owc.org.mn/arkhangai/bcol_index.htm
  • nhttp://www.mol.mn
  • nhttp://www.un.org
  • nhttp://www.hawaii.edu
 
edu - Education буюу боловсрол
.gov - Government засгийн газар
.org - Organization олон улсын болон олон нийтийн байгууллага
.com - Commercial буюу худалдаа, бизнес
 ИНТЕРНЭТИЙН ХАЯГ
 
http:// - Hyper Text Transfer Protocol гэсэн үгийн товчлол. Вэб мэдээллийг дэлхий нийтээр цацах Интернэтийн сүлжээний үндсэн стандарт юм.
.edu - university. Education буюу боловсрол гэсэн үгийн товчлол. Уг мэдээллийн сан нь боловсролын аль нэгэн салбарт хамаарагдана.
.com - commercial enterprise or business. Commercial буюу худалдааны гэсэн үгийн товчлол. Өөрөөр хэлбэл уг мэдээллийн сан нь ашиг орлогын төлөө үйлчилнэ
.gov - government. Government гэсэн үгийн товчлол. Тухайн улсын засгийн газартай холбоотой мэдээллийн сан.
.org - non-profit organizations. Organization гэсэн үгийн товчлол бөгөөд олон улсын болон олон нийтийн байгууллагын мэдээллийн санд ордог.
.mil - military. Цэрэг, батлан хамгаалах байгууллагын холбоотой мэдээллийн сан.
 
Домэйн нэр
 
Хэрэглэгчид зориулсан, прорамм хангамжны хvрээнд хэрэглэгдэх хаяг өөрөөр хэлбэл үгээр  илэрхийлэгдсэн интернэт хаяг.
Жишээ нь: http://www.yahoo.com / нь yahoo-гийн домэйн нэр юм.
Домайн нэр нь интернэтэд холбогдсон  компьютер тус бүрийг төлөөлпдөг олон тоонуудын оронд тогтооход хялбар үсгэн тэмдэглэгээ хэрэглэдэг юм. Өөрөөр хэлбэл Yahoo-гийн вэб серверийн хаяг нь www.yahoo.com ба 66.94.230.45 хоёр ижил юм. Энэ нь хvнд хэрэглэхэд хялбар болгодог хаяг юм. 
 Интернэтийн боломж
 
Өрөөндөө  сууж байгаад дэлхийн бүхий л мэдээ, мэдээллийг үзэж болно.
Дэлхийн аль ч өнцөгт буй хүнтэй хэдхэн агшны дотор e-mail солилцож болно.
Өрөөндөө сууж байгаад л онлайн худалдаа, банкны гүйлгээ, иргэний бүртгэл мэдээлэл зэргийг хийж болно.
Найз нөхөдтэй болох боломжтой.
Гадаадад буй найзтайгаа дуут, дүрс чат хийж болно.
Үнэ төлбөргүй програм болон МР3 дуу видео зэргийг олж авч болно.
Өөрийн вэб хуудсыг хийн байрлуулж, өөрийн тухай мэдээллээ дэлхий дахинд дэлгэн тавих боломжтой.
Интернэт Монгол оронд
 
Манай оны хувьд 1996 оны дун өвлийн хvйтэнээр монгол орон анх удаа хиймэл дагуулын тусламжтай алс холын Америк оронтой холбогдож интернэт хэмээх тэр аугаа том орон зайруу нэвтрэн орж, дэлхий ертөнцийн vvд хаалгыг татан орсоноор тvvхийн шинэ хуудас нээгдэж, хөгжлийн нэг шинэ эрин эхэлсэн гэхэд болно
 IP хаяг
 
Тоогоор илэрхийлэгдэх интернэт хаяг.
Жишээ нь: 66.94.230.45 Энэ нь yahoo-гийн IP хаяг юм.
204.71.200.69 - энэ нь Интернэт дотор мэдээлэл дамжуулахад хэрэглэгддэг vндсэн хаяг бөгөөд Интернэт дотор байгаа бvх компьютеруудын IP хаяг нь 0.0.0.0-с 255.255.255.255-ийн хооронд байдаг. IP хаяг бүрд домайн хаяг бий. 

Интернэтийн үндсэн үйлчилгээ
 
Электрон шуудан (E-mail)
Telnet (Зайнаас удирдах)
FTP (File Transfer Protocol)
IRC (Internet Relay Chat)
WWW үйлчилгээ (World Wide Web)
Бүх төрлийн мэдээлэл
Хайлт
Блог
Онлайн худалдаа  ... гэх мэт
 Интернэтийн түүх
 
Интернэт нь 1969 онд 4 их сургуулийн компьютерийг холбосон Америкийн Батлан Хамгаалах Департаментийн Arpanet сүлжээнээс эхэлсэн гэж үздэг. Тэр үед Arpanet-ийн зорилго нь ЗХУ-аас цөмийн довтолгоо хийх юм бол зөвхөн нэг удаагийн дайралтаар холбооны сүлжээнд саатал үүсэхээс урьдчилан сэргийлэх цэргийн зориулалтаар хийгдэж туршигдсан төсөл байсан юм
 
Интернэт технологийг сургалтанд ашиглах нь
Интернэтийн тодорхойлолт
 
Интернэт нь дэлхий дээрх хоорондоо төрөл бүрийн сүлжээгээр холбогдсон комьютерийн хэрэгсэл юм.  Өөрөөр хэлбэл интернэт нь дэлхий дээрх хоорондоо холбоо бүхий олон сая компьютер гэж хэлж болно. Өөр бусад сүлжээний хэрэглэгч нарын хоорондоо холбогдож буй компьютерийн холбоог TCP/IP гэдэг. 
 Интернэтийн онцлог
 
Интернэт нь цаг хугацаа болон орон зайн хязгаар байхгүй.

Жижиг сүлжээнүүдийг холбосон сүлжээнүүдийн цогц юм.

Интернэт нь нээлттэй учир хэн ч амархан нэвтрэн орж ашиглах  боломжтой.

Интернэт нь хяналтын механизм байхгүй.

Хувь хүн хүссэн домэйн нэрээр бүртгүүлж ашиглаж болно.