Thursday, May 15, 2014
Персонал компьютерийн бүрэлдэхүүн хэсгүүд.
Орчин үеийн персонал компьютерууд маш энгийн тоног төхөөрөмжүүдээс бүрдэж, түүнийг солих ба ашиглахад их хялбар болсон. Компьютерийн техник нь хөгжлийнхөө явцад өөрийн бүрэлдэхүүн эд ангиудаа нэгтгэж хөгжисны ачаар өнөө үед түүний эд ангиудын тоо багассан. Орчин үеийн компьютерийн тоног төхөөрөмж нэг бүр хэрхэн ажилладаг, ямар бүтэц, үүрэг зориулалтэй байдаг талаар бид ярилцаж байгаа билээ. Эхний хоёр хичээлээр компьютерийн хамгийн чухал төхөөрөмжүүд болох гар, хулганы тухай ярилцсан. Энэ удаагийн хичээлээрээ тоног төхөөрөмжүүдийн тухай ерөнхийд нь товчхон танилцуулаад дараа нь хамгийн чухал хэсэг болох төв процессорын (CPU) тухай ярилцна. Энд нэг зүйл нэмж хэлэхэд PC ийн төхөөрөмжүүд нь харьцангуй бие даасан шинж чанартай байдаг. Өнөө үеийн компьютерт нийтлэг байх ёстой үндсэн тоног төхөөрөмжүүд бол:
· Motherboard (Эх хавтан)
· Processor (Процессор)
· Memory RAM (Санах ой)
· Case (Chasis) Гэр
· Power supply (Тэжээлийн блок)
· Floppy drive (Уян диски хөтлөгч)
· Hard disk (Хатуу диск)
· CD-ROM,CD-R буюу DVD-ROM хөтлөгч
· Keyboard (Гар)
· Mouse (Хулгана)
· Video card (Видео карт)
· Display (Дэлгэц)
· Sound card (Дууны карт)
· Speakers (Чанга яригч)
· Ports (Цуваа болон зэрэгцээ портууд)
Үүнээс гадна web camer, scanner, modem, microphone, flash disk гэх мэтийн төхөөрөмжүүдийг өдөр тутмын ажиллагаандаа бид нар ашиглаж байна. Одоо эдгээр тоног төхөөрөмжүүдийн тухай товчхон танилцуулья.
Motherboard (Эх хавтан)
Эх хавтан бол системийн цөм нь юм. Учир нь түүнд бүх тоног төхөөрөмжүүд холбогдоно. Мөн тэр өөрөө бүх төхөөрөмжөө хянаж удирдана. Эх хавтанууд төрөл, хэмжээ дүрсээрээ ялгаатай байдаг ч ямар ч эх хавтан доорхи хэсгүүдийг заавал агуулж байдаг.
· Процессор суулгах үүрнүүд (socket, slot)
· Процессорын тэжээлийг тогтворжуулах хэсэг
· Уг эх хавтангийн чип (chipset)
· Нэн шуурхай ойнууд (Cache memory)
· Санах ойнуудыг суулгах үүрнүүд (SIMM,DIMM sockets)
· Нэмэлт төхөөрөмжүүд суулгах үүрнүүд (Bus slots)
· Тогтмол санах ой (ROM BIOS)
· Цаг болон CMOS ийн батери
· Jumpers
· Залгуурууд (Connectors)
Оригнал Эх хавтан дээрхи микросхемүүдийг үйл ажиллагааны төрлөөр нь нэгтгэсэн хэлбэрийг Chipset гэдэг. Үнэн чанартаа бол chipset нь бас л нэг эх хавтан гэсэн үг юм. Тухайн компьютерт дэх эх хавтангийн Chipset нь бүх тоног төхөөрөмжөө хянаж зохицуулдаг. Тухайвал: Төв процёссор түүнд холбогдох орох гарах замууд, Нэн шуурхай санах ой болон шуурхай санах ойнууд, нэмж суулгадаг төхөөрөмжүүдийн гол замууд болон системийн бүх нөөцүүдийг бүгдийг нь хянаж зохицуулдаг.
Мөн chipset-ийн хамгийн гол үүрэг бол уг эх хавтангийн харектерстикийг тодорхойлж байдаг. Өөрөөр хэлбэл ямар процессор, санах ойн (RAM) багтаамж, ямар төрлийн өргөтгөлийн картууд (PCI, ISA), ямар багтаамжтай диски уг эх хавтанд таарах вэ? гэдгийг тодорхойлж байдаг гэсэн үг юм. Сүүлийн үеийн процессорууд дотор нь нэн шуурхай санах ойнууд нь хийгддэг болсон. Мөн эх хавтан дээр BIOS гэсэн тогтмол санах ой байрладаг.
Энэ нь хамгийн түрүүнд POST (Power-On Self Test) гэсэн программыг ажиллуулдаг. Дараа нь үйлдлийн системийг ачаална. Системийн бүх тохиргоог BIOS д хадгална.
Processor (Процессор)
Төв процессор бол нэг ёсондоо компьютерийн хөдөлгүүр юм. Түүнийг бас CPU (Central processor unit) гэж дууддаг. Энэ бол хамгийн чухал чип юм. Учир нь компьютер доторх мэдээллийн урсгалыг зохицуулах, арифметик, логик үйлдэл энд хийгдэнэ. Төв процессор нь дээрхи ажиллагааг гүйцэтгэхийн тулд оролт, гаралт, хадгалах төхөөрөмжүүдийг өөртөө холбон ажиллуулдаг. Орчин үеийн процессорууд нь хэдэн арван сая транзисторуудыг маш жижиг талбайд багтааж чадсан байдаг.
Төв процессор нь компьютерийн төхөөрөмжүүдийн хамгийн үнэтэй бөгөөд хамгийн жижиг төхөөрөмж юм. Сүүлийн үеийн процессоруудын үнэ буурч, ажиллах хурд улам ихэсэж, овор хэмжээ багасаж байна.
Memory (RAM) Шуурхай санах ой.
Ямарч компьютерийн нэг гол үзүүлэлт бол Memory (RAM) Шуурхай санах ой юм. Үүнийг бид RAM гэж дууддаг. Шуурхай санах ойн нь компьютерийн мэдээллийг түр хадгална. Өөрөөр хэлбэл самбар дээр бичсэн зүйлээ уншаад, дараа нь арилган дахин бичихтэй адил зарчмаар ажилладаг. Яагаад шуурхай санах ой гэсэн юм бэ? гэвэл компьютерийг ажиллаж байх хугацаанд л тэр ажилладаг. Тэгээд комьютерыг унтраахад түүнд байсан бүх мэдээлэл устаж үгүй болно. Харин тогтмол санах ойн хувьд ийм зүйл байдаггүй. Өөрөөр хэлбэл түүнд байгаа мэдээлэл устаж үгүй болдоггүй. RAM-ийг гаднаас худалдаж аваад өөрийн компьютертаа нэмэж суулгаж болно. Энэ ажиллагаа бол их энгийн байдаг.
Case (Chasis) Гэр
Компьютерийн гэр дотор түүний үндсэн бүрэлдэхүүн хэсэг байрлана. Тухайвал.Эх хавтан, тэжээлийн блок, диск хөтлөгчүүд, нэмэлт картууд. Компьютерийн гэр нь ерөнхийдөө босоо, хэвтээ гэж хоёр төрлийн байдаг. Сүүлийн үеийн зарим гэрүүдийг задалж, төхөөрөмжүүдийг нэмж суулгах болон авахад их хялбархан болсон. Гэрүүд нь агаарын урсгал солилцож байх үүднээс жижиг нүхнүүдтэй байдаг. Ихэнх компьютерийн гэр нь тэжээлийн блоктойгоо хамт ирдэг.
Power supply (Тэжээлийн блок)
Тэжээлийн блок нь компьютерийн хамгийн чухал төхөөрөмжүүдийн нэг юм. Энэ нь хувьсах гүйдлийг тогтмол гүйдэл болгон компьютерт тохируулан хувиргах үүрэгтэй. Ихэнхи тэжээлийн блок нь хувьсах 110v/220v хүчдлийг 3.3 v, 5v, 12v тогтмол хүчдэл нь болгодог. Тэжээлийн блокийн хүчин чадал нь ваттаар хэмждэг. Тэжээлийн хэсэгт хөргөлтийн сэнс заавал байдаг. Энэ нь түүний элемэнтүүдийг хэт халалтаас хамгаална.
Floppy drive (Уян диски хөтлөгч)
Уян диски хөтлөгч болон диск нь персональ компьютерийн ууган төхөөрөмжүүдийн нэг юм. Уян диски хөтлөгч нь хамгийн энгийн хямдхан төхөөрөөмж нь юм. Түүний үндсэн үүрэг зориулалт уян дискнээс мэдээлэл унших, бичих зориулалттай төхөөрөмж юм. Мэдээллийг цахилгаан соронзон аргаар уян дискэнд бичдэг. Энэ төхөөрөмжийн нэрийг А,В гэж нэрлэнэ.
Сүүлийн үед CD, DVD, Flash гэсэн илүү давуу талтай дискнүүд хэрэглэж байгаа боловч уян диск хөтлөгч болон диск нь олон жил компьютерт хэрэглэгдэж ирсэн тэр байр сууриа алдаагүй л байна. Энэ диск хөтлөгч нь хуучин үйлдлийн системүүдийг компьютерт шинээр суулгах, системийн файлуудыг хадгалах, компьютерийг ажилд бэлтгэх үед их өргөн хэрэглэдэг.
Hard disk (Хатуу диск)
Хатуу диск нь компьютер дээрхи бүх программ, өгөгдлүүдийг хадгалдаг үндсэн төхөөрөмж юм. Энэ нь нэг гол дээр бэхлэгдсэн платтер гэж нэрлэгдэх хэд хэдэн нимгэн металл гадаргуу дээр мэдээллийг цахилгаан соронзонгийн аргаар бичиж хадгална.
Хатуу дискийн төхөөрөмж нь мэдээлэл бичих, унших толгойнуудтай байна. Хатуу диски нь нэг ёсондоо компьютерийн агуулах сав юм. Хатуу дискийн гол үзүүлэлт бол багтаамж юм. Энэ мөн компьютерийн гол үзүүлэлтүүдийн нэг болдог юм.
Өнөө үеийн хатуу дискүүдийн багтаамж нь хэдэн арван гигабайт (Gigabyte) болсон. Хатуу дискний тухай дараа дараагийн хичээлээр дэлгэрэнгүй гарна. Хатуу дискийг ажиллаж байхад нь түүний дохиоллын гэрэл асдаг.Та бүхэн анзаарсан байх. Компьютерийн нүүрэн талд жижиг гэрэл байнга анивчиж байдаг. Энэ үед компьютерийг гэнэт тэжээлээс салгахгүй байх хэрэгтэй.
CD-ROM,CD-R буюу DVD-ROM хөтлөгч
Эдгээр төхөөрөмжүүд мөн мэдээллийг хадгалах, зөөх зориулалттай төхөөрөмжүүд юм. Их багтаамжтай тогтмол шинжтэй мэдээллийг хадгалахад тохиромжтой юм. Тухайвал: Толь бичиг, кино, дуу гэх мэт. Сүүлийн компьютерууд бүгд CD уншдаг төхөөрөмжүүдтэй ирдэг болсон. Эхний үед түүн дээрх мэдээллийг зөвхөн уншиж ашиглаж байсан. Түүнээс биш арилгах болон дахиж бичих боломжгүй байсан. Өнөө үеийн CD, DVD нууд бол бичиж, арилгаж, уншиж болдог болсон. Энэ төрлийн дискийг ерөнхийд нь гурав хуваадаг.
· Эхний нь зөвхөн уншдаг CD,
· Хоёр дахь нь нэг удаа бичээд олон дахин уншиж ашигладаг CD,
· Сүүлийнх нь олон дахин бичиж, олон дахин арилгаж болдог CD гэж хуваагдаг.
Сүүлийн хувилбар нь хамгийн их ирээдүйтэй юм. Харин одоохондо бусад CD ийг бодвол арай илүү үнэтэй байна.
Keyboard (Гар), Mouse (Хулгана). Энэ хоёр төхөөрөмжийн тухай өмнөх хичээлүүдэд тодорхой бичсэн. Энэ 2 бол компьютерт мэдээлэл оруулдаг төхөөрөмжүүд. Бусад төхөөрөмжүүдээс гоц ялгарах зүйл гэвэл ямагт хүн компьютерттай ажиллах бүрт энэ хоёр төхөөрөмжийг заавал ашигладаг.
Video card (Видео карт)
Дэлгэц дээр бичиг, дүрс зураг гаргах үйлдлийг монитор ба видео карт хамтдаа гүйцэтгэнэ. Зарим үед видео адаптер гэж дуудна. Видео карт нь компьютерийн командыг монитор ойлгох хэлбэрт хөрвүүлнэ. Бүх төрлийн видео карт нь 4 үндсэн хэсгээс бүрдэнэ.
· Video chip or chipset,
· Video RAM,
· DAC(Digital to Analog Converter),
· BIOS.
Видео чип нь дэлгэц дээр гарах мэдээллийг удирдаж видео RAM руу дамжуулах үүрэгтэй. Видео RAM нь мэдээллийг монитор руу дамжуулахын өмнө хадгалж байдаг. Видео RAM байгаа мэдээллийг DAC уншиж тоон сигналыг аналог сигнал болгон хувиргана. BIOS д түүний driver программууд байдаг.
Display (Дэлгэц)
Ихэнхи монитор нь системийн блокоос тусдаа байдаг. Түүний цахилгаан хэлхээ, эд ангиуд нь өөрийн хамгаалалтын гэрт байрладаг. Мониторд үндсэн 3 үзүүлэлт байдаг.
· Диагоналийн хэмжээ нь (diagonal size) инчээр
· Нягтрал ба тодрол (Resolution) нь цэгийн тоогоор
· Дүрс сэргээх хурд (Refresh) нь герцээр тус тус илэрхийлэгдэж байдаг.
Диагналийн хэмжээ нь ерөнхийдөө 14-21 инч байдаг. LCD мониторууд бол 11-14 инч байна. Тусгай зориулалтаар ашигладаг бага диагональтай монитор бас байдаг. Ер нь том хэмжээтэй дэлгэцтэй ажиллах нь тохиромжтой байдаг.
Тодрол ба ялгарал нь дэлгэц дээр дүрс бүтээгч өчүүхэн бага цэгүүдийн хоорондох зай юм. Энэ зай хэдий чинээ бага байна дүрс төдий чинээ сайн байдаг.
Сэргээх хурд герцээр хэмжигдэж, монитор нэг секундэд хэдэн удаа бүтэн дэлгэцийн дүрсийг сэргээж байгааг тодорхойлно. Энэ хурд өндөр байх тусам нүдэнд ядаргаа багатай байдаг. Энэ давтамж нь компьютерийн дэлгэцийн хувьд хамгийн багадаа 60 гц байдаг. Өнөө үеийн мониторууд 100 гц байгаа.
Sound card (Дууны карт)
Дууны карт нь компьютерийн дуу авиаг тод цэвэр дуугаргах зориулалттай. Энэ карт нь өргөтөлийн сууринд суулгадаг ба эх хавтантай (Onboard) хамт гэж 2 янз байдаг. Дууны картны тусламжтайгаар дуу хөгжим, яриа болон бусад дуу авиаг сонсоно. Энэ картанд хэд хэдэн оролт гаралт байдаг. Түүнд нь чанга яригч, өсгөгч, микрофон, хөгжмийн залгуур зэргийг залгадаг.
Speakers (Чанга яригч)
Дууны картаас гарах дуу авиаг сонсох үүрэгтэй. Энэ төхөөрөмжийн үндсэн үзүүлэлт нь чадал байдаг. Чанга яригч нь идэвхитэй ба идэвхигүй гэж хоёр төрлийн байдаг.

Wednesday, May 14, 2014
Scan Board - зєєврийн сканнерийн тєсєл
Scan Board тєхєєрємжийн тусламжтайгаар хvссэн газраа, хvссэн vедээ, хvссэн ном сэтгvvлийнхээ дурын хуудсыг сканнердах боломжтой болох цаг тун ойрхон байна. Энэхvv тєхєєрємжийн давуу тал нь маш хєнгєн, бас авсаархан бєгєєд хvссэн зvйлээ газар дээр нь сканнердаад, дараа нь USB оролтын тусламжтайгаар компютерт оруулах боломжтой ажээ. Уг сканнер нь тунгалаг пластикаар хийгдсэн бєгєєд сканнердсан зvйлийнхээ дvр зургийг тэр доор нь харах боломжтой юм байна. Хэдийгээр энэ сканнер нь одоогийн байдлаар тєслийн шатандаа л явж байгаа боловч дизайнер Жо Же-Хван (Jo Jae-hwan) болон Шин Се-Хва (Shin Se-hwa) нарын бvтээсэн туршилтын загвар нь аль хэдийнэ бэлэн болжээ. Ингээд бvгдээрээ ирээдvйн авсаархан сканнертай танилцацгаая.

Хэрэглэх заавар:
Эхлээд сканнердахыг хvссэн номынхаа хуудсыг сонгоно.
Дараа нь сонгосон хуудас дээрээ Skan Board-аа байрлуулаад, хуудсыг хаана.
Гуравдугаарт Scan гэсэн товчлуурыг дарна.
Дєрєвдvгээрт хуудсыг хуулагдаж дуустал нь хvлээнэ.
Эцэст нь скандсан хуудсаа харж шалгана.
Ингээд хуулбарласан дvрст мэдээллээ компютерт оруулах л vлдэнэ.

нь фото зураг, цаасан дээр байгаа зураг, дүрс болон текст, негатив хальс, слайд зэргийг уншиж компьютерлүү дүрсэн мэдээлэл болгон шилжүүлдэг төхөөрөмж юм. Та бидний төдийгүй олон улс оронд гол хэрэглээ болсон скайнер нь түгээмэл хэрэглэгддэг компьютерийн төхөөрөмж юм.
Хэрэв та хэрэглээндээ хамгийн сайн сканнерийг сонгосоор байгаа бол дараахзөвлөгөөнд анхаараа хандуулаарай. Сонголт хийхдээ скайнерийн гаралтын чанар, дагалдаж ирэх програм хангамжийг юуны өмнө анхаарах хэрэгтэй. Орчин үеийн ихэнх скайнер 2400 dpi нягтрал, тунгалгийн тохируулагч болон USB2 холболттой болжээ. Сканнер үйлдвэрлэгчид нь техник хангамжийг сайжруулахын оронд хэрэглэхэд эвтэйхэн байлгахад нэлээн анхаарах болсон байна.
Гол үзүүлэлтүүд Оптик нягтрал. 3х5 эсвэл 4х6 хэмжээтэй зургийг вэбд харуулах, хэвлэхийн тулд тухайн скайнер 100dpi нягтралтай байхад л хангалттай. Оптик тэмдэгтийг таниулах зорилгоор текстийг скайнердаж байгаа бол 300 dpi нь стандарт байдаг бөгөөд өнөөдөр Монголд зарагдаж байгаа ямар ч скайнер эдгээр үзүүлэлтийг хангаж чадна. 8х10 болон түүнээс дээш том зураг хэвлэх, жижиг зургийг томруулж скайнердах шаардлагатай бол таны сонгох төхөөрөмжийн нягтрал 1200 болон 2400 dpi байх хэрэгтэй. Өндөр нягтралтай байх тусам зургийг засварлахад хялбар байдаг. Зураг хэдий чинээ өндөр нягтралтай байна тэр хэрээр хэмжээ нь их байх ба скайнердах явцад бас хугацаа ордог гэдгийг сайтар анхаарна уу.
Тунгалгийн тохируулагч Слайд юм уу фото зургийн хальс скайнердахад тунгалгийн тохируулагч заавал хэрэгтэй болдог. Үүрэг нь тодорхой нэг үүсгэгчээс гэрэл цацруулж фото зургийн хальсыг гэрэлтүүлэхдээ бичиг болон зураг бүхий хэсгийг идэвхжүүлдэг. Энэ нь скайнерийн хавхлаг, шилэн дээр суурилагдсан байна. Темлэйтүүд нь янз бүрийн хэлбэртэй байх ба хамгийн бага нь 1 слайдын хэмжээтэй, дунджаар 3 слайдын хэмжээтэй буюу 6 инчийн урт фото зургийн хальсны хэмжээтэй байдаг.
Хэмжээний автомат тохируулагч Скайнерийн хэмжээнээс илүү гарсан зүйлийг хэвлэхэд автомат тохируулагч хэрэгтэй байдаг. Зарим скайнер цаанаасаа тохируулагчтай ирдэг бол цөөн загварууд тохируулагчгүй байх нь бий.
Интерфэйс Орчин үеийн скайнерууд компьютерт холбогдохдоо USB 2.0 интерфэйсээр үйлдвэрлэгдэх болсон. Ер нь ойрын үед USB 2.0 –оос өндөх хурдыг бараг хэрэглэхгүй гэж мэргэжилтнүүд үздэг. Скайнерууд FireWire холболттой болж байгаа бөгөөд энэ төрлийн төхөөрөмж ньүнэтэйгээс гадна мэргэжлийн хүмүүст зориулагдсан байдаг.
Өнгөний хэмжээ Энэ нь цэг бүр дэх битээр хэмжигддэг. Гадаад буюу драйверийн өнгө нь скайнерууд хэдий хэмжээний мэдээлэл хадгалж чадахыг үзүүлдэг. Бүх скайнерууд 24 битийн гадаад өнгөтэй байдаг нь хангалттай үзүүлэлт юм.
Мэдрэх технологи Flatbed буюу хавтгай гадаргуутай скайнерийг ингэж нэрлэдэг. Скайнерүүд нь цэнэг хосолсон төхөөрөмж /charge – coupleddevice – CCD/, хүрэлцэх зургийн мэдрэмж/contact image sensor – CIS/ хэмээх 2 төрлийн мэдрэх технологийн аль нэгийг хэрэглэдэг. CCD нь нэлээн хуучин технологи бөгөөд дижитал камерт бас хэрэглэгддэг. Харин CIS нь хамгийн сүүлийн үеийн технологи юм.
Програм хангамж Бүх скайнерууд объектийг уншиж, түүний зургийг аваад компьютерт уншиж дамжуулахад шаардлагатай програм хангамжийн хамтаар ирдэг. Ихэнх скайнер зураг засварлах энгийн програмыг дотроо агуулах бөгөөд татсан зургийнхаа өнгийг тохируулж, и-мэйл болон хэвлэлтэнд зориулж янзалж болох юм. Хүчин чадал өндөртэй скайнерт зургийн Photoshop програм суулгасан байдаг.
Фото зураг, сонин сэтгүүлийн хуудсан дээрх текстэн мэдээлэл, зургыг компьютерт оруулан засварлах, хадгалахад энэ төхөөрөмжийг ашигладаг.
өөрөөр хэлбэл сканнер уншсан зурган мэдээллээ тоон хэлбэрт шилжүүлж, тусгай программын тусламжтайгаар компьютерт оруулж файл хэлбэрээр хадгалдаг. Сканнерийн гол ажиллах зарчим нь зургийг дөрвөлжин хайрцгуудад хуваан хайрцаг бүрийг 1 ба 0 -ээр дүүргэдэг байна. өнгөт болон саарал зургийн хувьд мөн дээрх цифрүүдээр хайрцаг бүрийг 48 хүртэлх бит -ээр дүүргэдэг. Энэхүү битүүдийн матрицийг Bit map гэдэг бөгөөд файл хэлбэрээр хадгалагдан программын тусламжтайгаар дэлгэц дээр гардаг. Ийм хэлбэрт оруулсан мэдээллийг, дэлгэцэнд гаргах, программуудын тусламжтайгаар өөрчлөх, файл болгон хадгалах боломжтой байдаг. Та хэрвээ сканнер сонгож авах гэж байгаа бол дараах үзүүлэлтүүдийг мэдэж байх шаардлагатай. Жишээ болгож дараах сканнерийг авч үзье.
Canon Scan Lide 90 Техникийн гол үзүүлэлтүүд
Light Source Three-color (RGB) LEDs (Үндсэн 3 өнгө болох улаан ногоон хөх өнгөөр ялгадаг)
Max. Resolutions Optical: 2400 dpi x 4800 dpi (Дээд хүчин чадал хүчин чадлыг текст болон зургийг хэдэн dpi-тайгаар татаж байна гэдгээс хамааран тодорхойлдог. Сканнерийн өнгө ялгаруулалт ихэвчлэн 72-9600 dpi байдаг. Dpi гэдэг нь dot per inch гэсэн үгнүүдийн товчлол бөгөөд утгачилан орчуулбал нэг инчэд багтах цэгийн тоо юм. Энэ сканнер маань 4800dpi байна энэ нь нэг инчэд босоо 4800 цэг, хөндлөн 4800 цэг багтаах бөгөөд нэг инч квадратад нийтдээ 23040000 цэг байна гэсэн үг. Тиймээс зургийг маш сайн татаж оруулах боломжийг олгож байгаа юм )
Scanning Mode Color: 48-bit (Өнгө ялгах чадвар жишээ нь 24 - bit өнгөт сканнер нь -хоёрын 24 зэрэгт буюу 16,7 сая өнгийг ялгадаг. Энэ сканнер маань 48bit өнгө ялгах чадвартай байна гэдэг маш сайн бодож гаргаж даанч завдсангүй)
Max. Document Size: А4 (Энэ нь татаж оруулах хамгийн дээд хязгаар үүнээс доошхи бүх хэмжээний материалуудыг оруулж чадна гэсэн үг юмаа)
Interface USB 2.0 Hi-Speed (Компьютертэй холбогдох холболт нь USB буюу энгийнээр флаш дискний холболт гэсэн үг)
Dimensions (W x D x H) 9.9" (W) x 14.4" (D) x 1.6" (H) ( Овор хэмжээ 1 инч =2.54см тэгэхээр уг төхөөрөмж маань 25.2см х 36.6см х 4см буюу авч явахад их авсаархан юм.)
Weight 3.5 lbs. (Хүндийн жин 1lbs=0.45359кг тэгэхээр 1.58кг болж байна хөнгөхөн ч юм)
OS Compatibility Windows Vista™, Windows XP/2000 and Mac OS® X v.10.2.8 - 10.5.x4
Software ArcSoft® PhotoStudio®, NewSoft® Presto!® PageManager® (Windows only), ScanSoft® OmniPage® SE, MP Navigator EX3 (Сууж болох үйлдлийн систем болон ашиглаж болох программууд )
Power Source Supplied via USB port (Тэжээлээ USB портоороо авдаг юм байна. Энэ нь зөөврөөр ашиглах хүмүүст илүү тохиромжтой зөөврийн компьютертэйгээ цуг авч яваад)
Үндсэндээ энэ үзүүлэлтүүдийг нь сайн мэдэж байхад болно доо. Гэхдээ сүүлийн үеийн хүчин чадалтай сканнерууд илүү олон давуу талуудыг таньд олгох болно. Жишээ нь боловсруулсан зургийн аппаратны хальс болон, слайднаас шууд зураг татаж оруулах гэх мэтчилэн за тэгээд эцэст нь саяны танилцуулсан сканнер М-Си-Эс Электрониксийн ITzone дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа шүү хэрвээ та худалдаж авах гэж байгаа бол тус дэлгүүрийг зорин сайн зааварчлагаа аван бараагаа авч болно.
Thursday, May 8, 2014
Subscribe to:
Comments (Atom)