Wednesday, May 14, 2014


Фото зураг, сонин сэтгүүлийн хуудсан дээрх текстэн мэдээлэл, зургыг компьютерт оруулан засварлах, хадгалахад энэ төхөөрөмжийг ашигладаг.
өөрөөр хэлбэл сканнер уншсан зурган мэдээллээ тоон хэлбэрт шилжүүлж, тусгай программын тусламжтайгаар компьютерт оруулж файл хэлбэрээр хадгалдаг. Сканнерийн гол ажиллах зарчим нь зургийг дөрвөлжин хайрцгуудад хуваан хайрцаг бүрийг 1 ба 0 -ээр дүүргэдэг байна. өнгөт болон саарал зургийн хувьд мөн дээрх цифрүүдээр хайрцаг бүрийг 48 хүртэлх бит -ээр дүүргэдэг. Энэхүү битүүдийн матрицийг Bit map гэдэг бөгөөд файл хэлбэрээр хадгалагдан программын тусламжтайгаар дэлгэц дээр гардаг. Ийм хэлбэрт оруулсан мэдээллийг, дэлгэцэнд гаргах, программуудын тусламжтайгаар өөрчлөх, файл болгон хадгалах боломжтой байдаг.  Та хэрвээ сканнер сонгож авах гэж байгаа бол дараах үзүүлэлтүүдийг мэдэж байх шаардлагатай. Жишээ болгож дараах сканнерийг авч үзье.


Canon Scan Lide 90 Техникийн гол үзүүлэлтүүд
Light Source Three-color (RGB) LEDs (Үндсэн 3 өнгө болох улаан ногоон хөх өнгөөр ялгадаг)

Max. Resolutions Optical: 2400 dpi x 4800 dpi (Дээд хүчин чадал хүчин чадлыг текст болон зургийг хэдэн dpi-тайгаар татаж байна гэдгээс хамааран тодорхойлдог. Сканнерийн өнгө ялгаруулалт ихэвчлэн 72-9600 dpi байдаг. Dpi гэдэг нь dot per inch гэсэн үгнүүдийн товчлол бөгөөд утгачилан орчуулбал нэг инчэд багтах цэгийн тоо юм. Энэ сканнер маань 4800dpi байна энэ нь  нэг инчэд босоо 4800 цэг, хөндлөн 4800 цэг багтаах бөгөөд  нэг инч квадратад нийтдээ 23040000 цэг байна гэсэн үг. Тиймээс зургийг маш сайн татаж оруулах боломжийг олгож байгаа юм )


Scanning Mode Color: 48-bit (Өнгө ялгах чадвар жишээ нь 24 - bit өнгөт сканнер нь -хоёрын 24 зэрэгт буюу 16,7 сая өнгийг ялгадаг. Энэ сканнер маань 48bit өнгө ялгах чадвартай байна гэдэг маш сайн бодож гаргаж даанч завдсангүй)


Max. Document Size: А4 (Энэ нь татаж оруулах хамгийн дээд хязгаар үүнээс доошхи бүх хэмжээний материалуудыг оруулж чадна гэсэн үг юмаа)

Interface USB 2.0 Hi-Speed (Компьютертэй холбогдох холболт нь USB буюу энгийнээр флаш дискний холболт гэсэн үг)

Dimensions (W x D x H) 9.9" (W) x 14.4" (D) x 1.6" (H) ( Овор хэмжээ 1 инч =2.54см тэгэхээр уг төхөөрөмж маань 25.2см х 36.6см х 4см буюу авч явахад их авсаархан юм.)

Weight 3.5 lbs. (Хүндийн жин 1lbs=0.45359кг тэгэхээр 1.58кг болж байна хөнгөхөн ч юм)

OS Compatibility Windows Vista™, Windows XP/2000 and Mac OS® X v.10.2.8 - 10.5.x4
Software ArcSoft® PhotoStudio®, NewSoft® Presto!® PageManager® (Windows only), ScanSoft® OmniPage® SE, MP Navigator EX3 (Сууж болох үйлдлийн систем болон ашиглаж болох программууд )


Power Source Supplied via USB port (Тэжээлээ USB портоороо авдаг юм байна. Энэ нь зөөврөөр ашиглах хүмүүст илүү тохиромжтой зөөврийн компьютертэйгээ цуг авч яваад)

Үндсэндээ энэ үзүүлэлтүүдийг нь сайн мэдэж байхад болно доо. Гэхдээ сүүлийн үеийн хүчин чадалтай сканнерууд илүү олон давуу талуудыг таньд олгох болно. Жишээ нь боловсруулсан зургийн аппаратны хальс болон, слайднаас шууд зураг татаж оруулах гэх мэтчилэн за тэгээд эцэст нь саяны танилцуулсан сканнер М-Си-Эс Электрониксийн ITzone дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа шүү хэрвээ та худалдаж авах гэж байгаа бол тус дэлгүүрийг зорин сайн зааварчлагаа аван бараагаа авч болно.

No comments:

Post a Comment