Wednesday, May 14, 2014

Scan Board - зєєврийн сканнерийн тєсєл

Scan Board тєхєєрємжийн тусламжтайгаар хvссэн газраа, хvссэн vедээ, хvссэн ном сэтгvvлийнхээ дурын хуудсыг сканнердах боломжтой болох цаг тун ойрхон байна. Энэхvv тєхєєрємжийн давуу тал нь маш хєнгєн, бас авсаархан бєгєєд хvссэн зvйлээ газар дээр нь сканнердаад, дараа нь USB оролтын тусламжтайгаар компютерт оруулах боломжтой ажээ. Уг сканнер нь тунгалаг пластикаар хийгдсэн бєгєєд сканнердсан зvйлийнхээ дvр зургийг тэр доор нь харах боломжтой юм байна. Хэдийгээр энэ сканнер нь одоогийн байдлаар тєслийн шатандаа л явж байгаа боловч дизайнер Жо Же-Хван (Jo Jae-hwan) болон Шин Се-Хва (Shin Se-hwa) нарын бvтээсэн туршилтын загвар нь аль хэдийнэ бэлэн болжээ. Ингээд бvгдээрээ ирээдvйн авсаархан сканнертай танилцацгаая.

Хэрэглэх заавар:

Эхлээд сканнердахыг хvссэн номынхаа хуудсыг сонгоно.

Дараа нь сонгосон хуудас дээрээ Skan Board-аа байрлуулаад, хуудсыг хаана. 

Гуравдугаарт Scan гэсэн товчлуурыг дарна. 

Дєрєвдvгээрт хуудсыг хуулагдаж дуустал нь хvлээнэ.

Эцэст нь скандсан хуудсаа харж шалгана. 

Ингээд хуулбарласан дvрст мэдээллээ компютерт оруулах л vлдэнэ.
scanboard3.jpg

No comments:

Post a Comment